
Манай Premium Tower ХХК нь DAYUN брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьюторын хувьд харилцагч байгууллагууддаа зориулан онцгой урамшуулалт худалдаа зарласан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд захиалга хийсэн эхний 10 харилцагчид БНХАУ дахь DAYUN үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн танилцах боломж олгох юм. Харилцагчид үйлдвэрлэлийн процесс, чанарын хяналтын тогтолцоо, технологийн шинэчлэлүүдийг газар дээр нь үзэж, автомашинаа өөрийн биеэр сонгон захиалах давуу талтай.
Санал болгож буй DAYUN хүнд даацын автомашин нь дараах техникийн үзүүлэлттэй:
✅ WEICHAI EBP0-2 430 морины хүчтэй хөдөлгүүр
✅ 12 шатлалт 240TA хурдны хайрцаг
✅ i=5.26 харьцаатай хөтлөгч тэнхлэг
✅ Уулын тормозтой хөдөлгүүрийн систем
✅ Олон өнгөний сонголт
✅ EURO II стандартын хөдөлгүүр
Мөн хэрэглэгчид хэрэгцээндээ нийцүүлэн усны баллонтой, нүүрс тээврийн зориулалтын болон Shandong Liangshan CIMC үйлдвэрийн төрөл бүрийн чиргүүлүүдийг хамтад нь худалдан авах боломжтой бөгөөд банк болон ББСБ зээлээр түргэн шуурхай шийдүүлэн авах боломжтой.
Энэ удаагийн хөтөлбөр маань харилцагчдад үйлдвэрлэгчтэй шууд танилцах, худалдан авах шийдвэрээ илүү итгэлтэй гаргах боломжийг бүрдүүлж байна.



