
Бид барилга, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарын тэргүүлэгч компаниудыг нэгтгэсэн Build Mongolia 2024 олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцож, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ салбарын мэргэжилтнүүд, харилцагч байгууллагууд болон хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
Манай компани нь Монгол Улсын зах зээлд DAYUN брэндийн уул уурхай, барилгын зориулалттай автомашин, техник хэрэгсэл, REDDOT брэндийн агуулахын тоног төхөөрөмжийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлж, үйлдвэрийн баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн цогц шийдлийг хэрэглэгчдэд хүргэн ажилладаг.
Үзэсгэлэнгийн үеэр бид DAYUN брэндийн хүнд даацын автомашин, чирэгч, өөрөө буулгагч, тусгай зориулалтын техникүүд болон REDDOT брэндийн сэрээт ачигч, агуулахын тоног төхөөрөмжийн шийдлүүдийг танилцуулж, уул уурхай, барилга, логистикийн салбарын төлөөллүүдтэй үр дүнтэй уулзалтууд хийлээ.
Build Mongolia 2024 үзэсгэлэн нь олон улсын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон салбарын мэргэжилтнүүдийг нэг дор цуглуулсан чухал арга хэмжээ болж, Premium Tower ХХК-ийн хувьд шинэ харилцагчидтай холбогдох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дэвшилтэт техник технологийг хэрэглэгчдэд хүргэх боломжийг бүрдүүлсэн онцгой үйл явдал байлаа.
Цаашид бид дэлхийн чанар, стандартыг хангасан техник, тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлж, найдвартай үйлчилгээ, мэргэжлийн зөвлөгөөгөөр харилцагч байгууллагуудынхаа амжилтыг дэмжин ажиллах болно.