
Сүүлийн жилүүдэд Dayun Truck брэндийн хүнд даацын автомашинууд Монголын уул уурхай, барилга, логистикийн салбарт өргөн хэрэглэгдэх болсон. Үүнийг дагаад сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний хүртээмж ч мөн сайжирч, хэрэглэгчдийн хувьд ашиглахад илүү уян хатан нөхцөл бүрдэж байна. Dayun автомашины нэг гол давуу тал нь сэлбэг хэрэгслийн олдоц юм. Тэгвэл бид Монголд албан ёсны нийлүүлэгчээр ажиллаж, үйлдвэрийн сэлбэг, баталгаат үйлчилгээг үзүүлдэг бөгөөд Тэц 4 ийн зүүн урд байрлах өөрийн засварын төвөөрөө дамжуулан сэлбэгийг борлуулдаг. Засвар үйлчилгээний хувьд Dayun truck нь Монголын нөхцөлд ажиллуулахад тохиромжтой бүтэцтэй. элбэг хэрэгслийн үнэ боломжийн, засварын зардал бага байдаг нь урт хугацаанд ашиглалтын нийт зардлыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг. Монголын хэрэглэгчдийн туршлагаас харахад Dayun truck нь эвдрэл гарсан үед хурдан засварлагддаг, сэлбэгийн зардал бага, хөдөө орон нутагт ашиглахад тохиромжтой гэсэн үнэлгээ авдаг. Ялангуяа жижиг, дунд хэмжээний уурхай, барилгын компани, логистикийн бизнесүүдэд эдийн засгийн хувьд үр ашигтай шийдэл болж байна.
Dayun truck-ийн сэлбэг, засвар үйлчилгээ Монголд боломжийн түвшинд хөгжсөн бөгөөд засвар хийхэд хүндрэл багатай, ашиглалтын зардал хэмнэлттэй гэдгээрээ онцлог. Иймээс зөвхөн худалдан авах өртгөөр бус, цаашдын ашиглалт, засвар үйлчилгээний уян хатан нөхцлөөрөө бизнесийн үр ашигт чухал хувь нэмэр оруулдаг шийдэл болж байна.